Chrome Extension
WeChat Mini Program
Use on ChatGLM

Баян-Өлгий аймгийн бэлчээрийн ургамал ургах хугацааны чийг, дулааны горим ба ургамлын хөгжлийн үе шат илрэх хугацаа (Уур амьсгалын ялгаатай бүсэд байрлах 4 сумын жишээн дээр)

Буянаа Наранзаяа,Дорлигжав Сандэлгэр, Эрдэнэбаяр Мөнхцэцэг

Geographical Issues(2021)

Cited 0|Views3
No score
Abstract
Монгол улсын тогтвортой хөгжлийн тулгуурын нэг мал аж ахуйг ашиг шим ихтэй эрхлэн хөгжүүлэхэд бэлчээрийнургамлын ургацын байдал чухал билээ. Бид энэхүү судалгаандаа Баян-Өлгий аймгийн бэлчээрийн ургамлын хөгжлийн үешат ажиглагдах хугацааг 4-10 дугаар сарын чийг ба дулааны горимоос хамааруулан судалсан зарим үр дүнгээс өгүүлсэнболно. Судалгааны мужаар уур амьсгалын дулааралд хамгийн эмзэг өртөмтгий экосистем болох уулын бүсэд байрлахБаян-Өлгий аймгийг сонгосон нь онцлог бөгөөд бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн үе шатны 1977-2016 оны мэдээг мөнхугацааны уур амьсгалын үзүүлэлтүүдийн мэдээтэй хослуулан ашиглалаа. Баян-Өлгий аймгийн ургамлын ургалтын болонцэцэглэлтийн үе шат ажиглагдах хугацаа, түүнд шаардагдах хур тунадасны нийлбэр, идэвхтэй температурын нийлбэрнь бүх бичил бүс нутагт ялгаатай. Тухайлбал олон жилийн хур тунадасны нийлбэр нь Өлгий станцад нь дунджаар 70 мм,Ногооннуур станцад 50 мм, Дөчинжил болон Ялалт станцад 100 мм, идэвхтэй температурын нийлбэр нь Өлгий станцад21000С, Дөчинжил станцад 18000С, Ногооннуур станцад 22000С, Ялалт станцад 12000С байна. Дулааны улиралд 300Сдавж халсан өдрийн тоо төдийлөн их биш.Ургамалжлын тухайд Криловын хялгана (Stipa Krylovii Roshev) Ширэг Улалж (Carex duriuscula C.A.Mey), Ахар навчит баглуур (Anabasis brevifolia C.A. Mey.) зэрэг ургамал зонхилон ургадаг. Алтайнуулархаг муж нь хэдийгээр эрс тэс нөхцөлтэй ч бэлчээрийн ургамлын ургаж эхлэх хугацаа нь бүх станцад дунджааржилийн 120-130 дах хоногт (4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 10-ныг хүртэл) ажиглагдаж байгаа бөгөөд эдгээрээсАхар навчит баглуур ургамал Өлгий станцад 120-130 дах хоногт (4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 10-ныг хүртэл)цухуйлтын үе шат ажиглагдаж байгаа бол Дөчинжил станцад 120-150 дах хоногт (4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын1-нийг хүртэл) тус үе шат ажиглагдаж байна. Ургамлын ургалтын үргэлжлэх хугацаа буюу цухуйлтаас хагдралтхүртэлх хугацаа нь дийлэнх ургамалд 120-150 хоног үргэлжилж (4 дүгээр сарын эхээр ургаж эхлээд 8 дугаар сарын сүүл,9 дүгээр сарын эхэн үе хүртэл), хагдралтын үе шат ажиглагдах хугацаа дунджаар жилийн 240-260 дах хоног (8 дугаарсар) дээр ажиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд ургамлын цухуйлтын үе шат ажиглагдах хугацаа эртсэх, цэцэглэлтийнүе шат ажиглагдах хугацаа оройтох, хагдралтын үе шат ажиглагдах хугацаа эртсэх хандлагатай байна. Энэ нь тухайнстанцын газарзүйн байршил, чийг ба дулааны горимоос ихээхэн шалтгаалж байна.
More
Translated text
AI Read Science
Must-Reading Tree
Example
Generate MRT to find the research sequence of this paper
Chat Paper
Summary is being generated by the instructions you defined