Өгий нуур орчмын газрын гадаргын өөрчлөлт ба антропоген нөлөө

Рагчаа Гантулга, Энхболд Алтанболд,Дорлигжав Сандэлгэр, Доржсүрэн Батсүрэн

Geographical Issues(2021)

引用 0|浏览5
暂无评分
摘要
Өгий нуур нь Монгол орны төв хэсэгт байрлан, Хангайн уулархаг бүсийн баруун талд хил залгаж, тус нуруунаас эх аван урсах Орхон голын хөндийн системд хамаарагддаг нуур билээ. Дотоодын болон гадаадын аялагчдын зорих газрын томоохон төлөөлөл бол Өгий нуур орчмын аялал жуулчлалын бүс юм. Дэлхий дахинд хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн байгаль, экологид үүсэж буй сөрөг нөлөөг бууруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Аялал жуулчлалын голлох чиглэлээс гадна мал аж ахуй эрхлэлтийн нөлөөлөлд энэ орчмын газрын гадарга сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдөж байна. Антропоген нөлөөллөөс шалтгаалсан Өгий нуур орчмын газрын гадаргын өөрчлөлтийг тодруулсан түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Судалгааны үндсэн зорилго нь Өгий нуур орчмын газрын гадаргын өөрчлөлтийг антропоген нөлөөлөлтэй холбон тодорхойлох явдал юм. Энэ өгүүлэлд зайнаас тандан судлалын Ургамалжилтын нормчлогдсон индекс тооцоолох арга, харьцуулсан шинжилгээний арга, статистик шинжилгээний аргуудыг ашигласан. Судалгааны гол үр дүнгээ сансрын болон статистикийн, зураглалын материалд шинжилгээ хийх замаар тодорхойлсон. Өгий нуур орчмын газрын гадарга нь мал аж ахуй болон аялал жуулчлалын нөлөөллөөс үүдэн сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдөж буй нь судалгаагаар тогтоогдсон. Судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн үзэхэд Өгий нуурын талбай сүүлийн 30 орчим жилийн хугацаанд аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламж барих, шинээр худаг ухах, загасчлалын нөлөө,авто замуудын замбараагүй сүлжээ, мал аж ахуй эрхлэлттэй холбоотой хүний хүчин зүйлсээс шалтгаалж газрын гадаргад эвдрэл, доройтол илэрч, ургамлын бүрхэвчийн хэмжээ багассан зүй тогтол ажиглагдаж байна. Өгий нуур орчимд сүүлийн 30 жилд 136.2 км замын сүлжээ үүссэн байна. Судалгааны талбайд 2004-2019 оны хугацаанд 7 барилга 10.3 га талбайгаар тэлж, түүнтэй ойролцоо 70 гаруй га талбайд антропоген нөлөөллөөр газрын гадаргад өөрчлөлт орсон байна. Энэхүү судалгаа нь аялал жуулчлалын зорих газрыг зөв зохисгүй байгальд ээлгүй ашиглалтаас үүдэх үр дагаврыг тодорхойлсноороо ач холбогдолтой юм.
更多
查看译文
关键词
орчмын газрын гадаргын өөрчлөлт,антропоген нөлөө
AI 理解论文
溯源树
样例
生成溯源树,研究论文发展脉络
Chat Paper
正在生成论文摘要